team
  • 77071797, 99092925
  • info@gurun.edu.mn

“Манлайлагч малчин хүүхэд” хөтөлбөр

‘’Манлайлагч малчин хүүхэд”  хөтөлбөр:

Нүүдэлчин монголчууд маань эрт дээр үеэс Монгол ёс заншил, арга ухаанаар амьдарч хойч үедээ өвлүүлж ирсэн билээ. Хот суурин хөгжихийн хэрээр энэ уламжлал, ёс заншил бага багаар алдагдаж ялангуяа хот сууринд төрж өсч буй хүүхэд залуучууд маань хөдөөгийн амьдрал, зан заншилтайгаа танилцаж амжихгүй байгаа билээ. Бидний гадны улс орноос гол ялгарах зүйл нь нүүдэлчин амьдрал, монгол ёс заншил учраас хүүхэд залуучуудад танилцуулж, мэдлэг олгох нь зүйтэй. Уг хөтөлбөрт 12-17 насны хүүхдүүдийг хамруулан зуны амралтыг нь цэвэр агаарт малчин айлд үр бүтээлтэй өнгөрөөх юм.

Хөтөлбөрийн зорилт:

Уг хөтөлбөрийн гол зорилго нь хот сууринд төрж өссөн хүүхдүүдэд Монгол ахуй, ёс заншилаа  танилцуулах, хот хөдөөгийн хүүхдүүдийг нөхөрлүүлэх цаашлаад гадны улс оронд өөрсдийн нүүдэлчин уламжлал, ёс заншилаа танилцуулах мэдлэгийг олгох юм.

 

Download Brochure