team
  • 77071797, 99092925
  • info@gurun.edu.mn

Хүүхдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр

Хүүхдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2016 оноос эхлэх дэлхийн алдарт тэрбумтан Уоррон Баффетын санхүүжилтээр анх хийгдсэн “Саятан Сурагчдын Клуб” сургалтыг зохион байгуулж байна. Тухайн сургалтанд одоогоор 500 гаруй сурагчид сурч өөрсдийн бизнесээ нээж, амьдрал дээр сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлсээр байна. 


Сургалтын сэдвүүд:

1. Байршил 14. Бусдыг сонсох нь
2. Зар сурталчилгаа15. Эрэлт
3. Төлөвлөлт 16. Брэнд
4. Хадгаламж17. Жижиг зүйлийг ч бүү орхигдуул
5. Судалгаа хийх  18. Бүтэлгүйтэл
6. Хөрөнгө оруулалт19. Ментор
7. Өр20. Бусдын бодлыг хүндэтгэх нь
8. Сонголт21. Гадаад төрх
9. Зээл 22. Эрсдэл
10. Мөрөөдлөө дагах нь23. Үр нөлөө
11. Түншлэл 24. Олон талт үзэл бодол
12. Хүндлэл25. Анхны сэтгэгдэл
13. Тогтмол суралцах26. Нэр хүндээ хамгаалах нь

 

Сургалтын онцлог:

> Хүүхдэд сонирхолой хөгжилтэй байдлаар санхүүгийн боловсролын мэдлэг олгоно. 
> Хөтөлбөр Англи Монгол хосолсон хэл дээр заагддаг тул санхүүгийн боловсролоос гадна хүүхдийн Англи хэлний мэдлэг зэрэг хөгждөг. 
> Хүүхэд хэрэглэгч биш бүтээлч хүн болоход бид анхаарч ажилладаг. 
> Сургалт 9 - 12 нас, 13-16 насны ангиудтай. 

 

Сургалтын үр дүн:

I: Санхүү болон бизнесийн менежментийн талаар логик дараалалтай, цогц сургалтыг ахлах болон дунд сургуулийн сурагчдад хүргэнэ. 

II: Бага наснаасаа эхлэн амьдрах арга барил, бизнесийн ухаанд суралцаж, санхүүгийн мэдлэгтэй болсноор насанд хүрэхдээ өөрөө “ажилтан” биш “ажил олгогч”-ийн байр суурьтай санхүү, бизнес эрхлэх арга ухаан сууж сэтгэн бодох чадвар нь хөгжсөн байна. 

III: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарахын зэрэгцээ гэр бүлээрээ хамтдаа суралцах үйлийг дэмждэг, мөнгө санхүүгээ удирдан зарцуулах чадвартай, эрүүл, ухаалаг хэрэглээтэй, зөв зан үйлтэй гэр бүл нэмэгдэж, эрүүл эерэг уур амьсгалтай гэр бүлийг дэмжих нь тогтвортой хөгжлийн үндсийг хангах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хангах, мэдлэг боловсролтой “хүн” өөрөө нийгмийн баялаг, нийгмийн үнэт зүйл болохыг ойлгуулна. 

sliderslidersliderslider

Download Brochure