ЦАХИМ АХЛАХ СУРГУУЛЬД ТАВТАЙ МОРИЛНО УУ!

АНУ-ын ахлах сургуулийн диплом + Англи хэлний сургалт

Сурагч бүр өөрийн ачаалалд нийцүүлэн гаргасан хуваарийн дагуу суралцах боломжтой.

АНУ-ын боловсролын Cognia болон DEAC байгууллагын магадлан итгэмжлэлтэй диплом гардан авна.

Хаанаас ч компьютер, таблет, гар утаснаасаа нэвтэрч суралцах боломжтой.

АНУ-ын Магадлан итгэмжлэл гэж юу вэ? Таныг коллежид элсэхэд хэрхэн туслах вэ?

Боломжит шинэ үүд хаалгыг нээх

Сурагчдын хувьд магадлан итгэмжлэгдсэн байгууллага эсвэл хөтөлбөрт хамрагдах нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн боловсрол эзэмших баталгаа болдог. Стандартад нийцсэн боловсрол нь таны амьдралд дараа дараагийн шинэ боломжуудыг нээх нь гарцаагүй.

Итгэлтэй байдал мөн хүлээн зөвшөөрөгдөх байдал

АНУ-ын коллежийн өргөдлийн хувьд магадлан итгэмжлэлтэй диплом нь таны боловсролын хууль ёсны байдал, боловсролын үнэ цэнийг баталгаажуулдаг бөгөөд энэ нь коллежид элсэхэд чухал ач холбогдолтой.

Чанарын баталгаа ба стандарт

Магадлан итгэмжлэл нь тухайн байгууллага нь бүс нутаг, үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсрол олгож байгааг илтгэх тамга юм.

ТА ЮУ СУРАХ ВЭ?

1. Унших, сонсох дасгалаар дамжуулан англи хэлээр илүү сайн ойлгож, ярьж сурна.

2. Математик болон байгалийн шинжлэх ухаан хичээлүүдийг Англи хэл дээр ойлгож сурах нь TOEFL, IELTS, SAT зэрэг олон улсын шалгалтуудыг амжилттай өгөхөд асар их дэмжлэг болно.

3. Шүүмжит сэтгэлгээ, сэтгэх чадварын дасгалуудаар дамжуулан Англи хэлний хичээл болон бусад хичээлийн даалгаврыг бүрэн ойлгож, гүйцэтгэж сурна.

4. Шүүмжит сэтгэлгээ, логик сэтгэлгээг сайжруулах замаар шинжлэх ухааны хичээлүүдийг Англи хэл дээр бүрэн дүүрэн ойлгож, ашиглаж сурна.

5. Математикийн хичээлийг Англи хэл дээр ойлгож, өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж, ойлголтоо бататгана.

6. Шинжлэх ухааны хичээл болон Англи хэлний хичээлийг давхар үзсэнээр Англи хэлний академик бичгийн чадвар сайжирна.

7. Англи хэл, шинжлэх ухааны хичээлээс гадна орчин үед хамгийн чухал мэдлэг болох мэнд оршихуй мөн сэтгэцийн эрүүл мэндийн талаар хичээл судална.

8. Боловсрол улам л нээлттэй болж байгаа энэ эрин үед Дижитал бичиг үсгийн мэдлэгээ тэлж, орон зай, байршил үл хамааран хаанаас ч дэлхийн боловсрол авч, бие даан суралцах чадамжтай болно.

Чанартай боловсролыг Монгол хүн бүр хүртэх ёстой гэдэгт бид бат итгэдэг. 2015 оноос эхлэн Гүрэн Академиар дамжуулан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай боловсролыг Монголчууддаа хүргэх зорилгодоо үнэнчээр тууштай ажиллаж, одоогоор 100 гаруй мянган хүнд Олон улсын сертификатыг гардуулан өгчээ.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх АНУ-ын ерөнхий боловсролын дипломыг Монголдоо сурангаа авах боломжийг хүүхэд бүрт хүргэх болсондоо манай хамт олон туйлын баяртай байна. Энэ зорилгын хүрээнд бид чамгүй хугацаа, бизнес аялал, уулзалтуудыг хийж Монгол хүүхэд бүр хот хөдөө, аймаг сум үл хамааран байгаа газраасаа боломжийн өртгөөр, чанартай боловсрол хүртэх гайхалтай үүд хаалгыг Гүрэн Инновацын Сургуулиар дамжуулан нээж байгаа тул та бүхэн бидэнтэй, боловсролын шинэ дэвшлийг харуулж, мэдрүүлж байгаа ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.

Бид боловсролын ялгаатай байдлаас үүдэх мэдлэг, ур чадвар цаашлаад амьдралын чанарын зөрүүг арилгах зорилгодоо тууштай зүтгэх болно. Та бүхэн ч мөн бидний энэхүү зорилгод нэгдэхийг уриалж байна.

Gurun Innovation School
Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Б.Даваасүрэн

Тогтмол дэмжлэг

• Мэргэжлийн сургалтын тэнхим

• Сурагчдад зориулсан үйлчилгээ

• Чанартай сургалтын эх үүсвэр

Үргэлж хамтдаа

• 24/7 нэвтрэх боломжтой

• Цахим ангийн хамт олон

• Гүрэн Инновацын сургуульд биечлэн ирж нэгдэх

Интерактив

• Цахим сургалтын гарын авлага

• Өөрийгөө сорих сорилт, асуулт харуилтууд

• Симуляци болон видео хичээлүүд

• Монгол багш нарын дэмжлэг

Уян хатан

• Хүссэн цагтаа

• Өөрийн гаргасан сургалтын төлөвлөгөөний дагуу

• Шалгалтын өдрөө өөрөө тохируулах боломжтой

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ:

• Мэнд оршихуй – Өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээ эрүүл байлгаж дадах

• Хувь хүний онцлогоо таньж мэдэх

• Digital Literacy – Дижитал хэл, бичиг үсэгт суралцах

• Англи хэл 1: Танилцуулга хичээл, хэлний урлаг

• Англи хэл 2: Унших бичих үндэс

• Англи хэл 3: Уншиж дүн шинжилгээ хийх, найруулга зүй

• Англи хэл 4: Дэлгэрүүлж, нарийвчлалтай унших, судалгаа бичих

• Ерөнхий математик 1

• Хэрэглээний математик

• Ерөнхий математик 2

• Байгалийн шинжлэх ухаан

• Биологи

• Физик

• Америкийн түүх

• Иргэний боловсрол

• Дэлхийн түүх

• Биеийн тамир & Хоол зүй, шим тэжээл

• Авто засвар, техникч

• Хүүхэд асрах

• Эмнэлгийн захиргааны туслах

• Жижиг бизнесийн удирдлага

• Мал эмнэлгийн туслах

• Алгебр

• Алгебр 2

• Америкийн уран зохиол

• Урлаг судлал

• Хими

• Компьютерын хэрэглээний программууд

• Эдийн засаг 1

• Англи хэлний найруулга зүй

• Сэтгэл судлалын үндсэн ойлголтууд

• Математикийн суурь ур чадвар

• Геометр

• Хөгжим судлал

• Сэтгэл судлал

• Испани хэл

• Урлаг судлал

• Бизнесийн хэрэглээний математик

• Эдийн засаг

• Англи хэлний яриа

• Ерөнхий шинжлэх ухаан

• Microsoft Word & Excel

Цахим ахлах сургуулийн хичээлийн хөтөлбөр

Заавал судлах: 17 хичээл

Сонгон судлах: 5 хичээл

Нийт 22 хичээлийг судалж дуусгах хугацаа: 18 сар

Бэлтгэл хичээл: Шинжлэх Ухааны хичээлийн Англи хэл. Хичээлийн бэлтгэл болгон шинжлэх ухааны Англи хэлний хичээлийг мэргэшсэн Монгол багш нэгдсэн хуваарийн дагуу заана.

Бэлтгэл хичээлийн эхлэх хугацаа: 2024.10.01

Ахлах сургуулийн хичээл албан ёсоор эхлэх хугацаа: 2025.01.01


Монголдоо ерөнхий боловсролын сургуульдаа суралцангаа хичээлээс гадуур суралцахад тохиромжтой сургалтын төлөвлөгөөг Gurun Innovation School-н багш нар танд санал болгох ба тухай бүр сурагчдад сануулж, хөтөлбөрийн дагуу нэмэлт хичээлийг Монгол хэл дээр зааж, дэмжлэгийг өгнө.

FAQs


Тийм ээ, Пенн Фостер ахлах сургууль нь Зайны боловсролын магадлан итгэмжлэх комисс (DEAC) болон Cognia-аас үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. АНУ-ын улсын магадлан итгэмжлэлээс гадна (CSS-MSA) буюу бүс нутгийн хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. (Commission on Secondary Schools of the Middle States Association of Colleges and Schools (CSS-MSA).

Харамсалтай нь Penn Foster сургууль олон улсын сурагчдыг шууд элсүүлэн сургадаггүй бөгөөд Монгол Улсаас Гүрэн Инновацын сургуулиар дамжуулан сурч, дипломоо авах боломжтой.

АНУ-д хүлээн зөвшөөрөгдөх ахлах сургуулийн диплом авахын тулд та үндсэн 16 хичээл, сонгон суралцах 5 хичээлийг судалж, амжилттай шалгалгаа өгсөн байх шаардлагатай. Сурагч бүр хөгжим, сэтгэл судлалаас эхлээд бизнесийн удирдлага, мал эмнэлгийн туслах гэх мэт мэргэжлийн хичээлийг 5 сонголтын хичээлийн хүрээнд судлах боломжтой. Манай сургалтын үндсэн хөтөлбөрт англи хэл, математик, нийгэм, шинжлэх ухаан, урлаг, хүмүүнлэгийн ухаан, эрүүл мэнд, биеийн тамирын хичээл ордог.

Цахим сургууль бүр магадлан итгэмжлэлд хамрагдаагүй байдаг. Зайны боловсролын магадлан итгэмжлэлийн комисс буюу DEAC-аас та бүхэн итгэмжлэгдсэн сургуулийн листийг харах боломжтой. DEAC нь АНУ-ын Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн агентлагийн жагсаалтад орсон бөгөөд Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (CHEA) хүлээн зөвшөөрдөг болно.

Сургуулиа амжилттай дүүргэснээр сурагч бүр АНУ-ын Ерөнхий бүрэн дунд боловсролын дипломыг гардан авна. Энэ диплом нь хамгийн түгээмэл дипломын төрөл юм.

Коллежид элсэхийн тулд ахлах сургуулийн диплом хамгийн чухал шаардлагатай. Мөн ажилд ороход чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх ажил олгогчид хамгийн багадаа ерөнхий боловсролын дипломтой байх шаардлага тавьсан байдаг. Манай сургууль зайны боловсролын магадлан итгэмжлэх комиссоор магадлан итгэмжлэгдсэн бөгөөд бид АНУ-ын Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн агентлагаас тогтоосон боловсролын хатуу стандартыг хангасан гэсэн үг юм. Энэ нь таны дипломыг ажил олгогчид болон ихэнх коллеж, их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрнө.

Бид боловсролын зээлийн хүрээнд …… банктай хамтран ажиллаж байгаа бөгөөд та бүхэн зээлэнд хамрагдахыг хүсвэл Гүрэн Инновацын Сургуультай холбогдоорой.

Хүүхэд бүрийн Англи хэлний түвшин харилцан адилгүй учир бид гарааны цэгийг ижил болгох зорилгоор Англи хэлний бэлтгэл анги нээсэн байгаа. Тус хичээлээр бид шинжлэх ухааны хичээлийг үзэхэд дэмжлэг болох Англи хэлийг түлхүү заана. Мөн хичээлийн явцад холбогдох сэдвүүдийн хүрээнд Англи хэлний хичээлийг цахимаар тогтмол заасаар байх болно.

Мэдээж та бүх хичээлээ Англи хэл дээр ойлгож, амжилттай сурахын тулд Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх шаардлагатай. Таны Англи хэлийг бид бэлдсэн тестийн дагуу шалгаж, элсэлтээ авах болно.

Бүрэн бололцоотой. Манай сургуулиас гаргасан сургалтын төлөвлөгөө нь Монголдоо Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа сурагчдад тохируулж баталсан байгаа. Сурагчид сургалтын төлөвлөгөөний дагуу сахилга баттайгаар суралцах нь чухал юм.

Долоо хоногт ойролцоогоор 14 цаг буюу өдөрт 2 цагийг сахилга баттайгаар хичээлдээ зарцуулснаар сурагч бүр сургуулиа амжилттай дүүргэх боломжтой.

18 сарын турш сурч, дипломоо авах нийт төлбөр 6,900,000 (зургаан сая есөн зуун мянган) болно.

Харамсалтай нь тийм боломж байхгүй бөгөөд та хичээл эхлэхээс өмнө төлбөрөө 100% төлсөн байна. Харин та pоcket zero, store pay ашиглах эсвэл …….. банкны боловсролын зээлэнд хамрагдах боломжтой.

Хичээлийн хуваарийн дагуу та тус хугацаанд хичээлээ бүрэн судалж, шалгалтуудаа өгч дууссан байх үүрэгтэй ба цахим анги автоматаар хаагдана. Харин та тус хугацаанд цуглуулсан кредитээ тооцуулж, үлдсэн хичээлээ бидэнд өргөдөл гаргаж, холбогдох төлбөрийг төлснөөр хичээлээ үргэлжлүүлэн судалж дууссанаар дипломоо авах боломжтой.

Та цахимаар дипломоо гардан авсны дараа АНУ-д биечлэн очиж ахлах сургуулийн дипломоо гардан авах бүрэн боломжтой. Гүрэн Инновацийн Сургуулиас танд холбогдох зардлаас бусад бүх дэмжлэгийг үзүүлнэ.

Элсэлт авах хугацаа:

I элсэлт - 8.15 – 9.25

II элсэлт – 1.15 – 2.25

Элсэлтийн хураамж буюу Англи хэлний түвшин тогтоох шалгалтын төлбөр нь 85,000 (Наян таван мянган) төгрөг болно. Та тэнцэх тэнцэхгүйгээс үл хамаарч элсэлтийн хураамжийг буцаан олгохгүй болно.

ХОЛБОО БАРИХ