Сурагчид AI буюу хиймэл оюун ухааныг аль хэдийн хэрэглээд эхэлжээ. Томчууд юуг мэдэх хэрэгтэй вэ?
02/20/2025.png)
“Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна.”
Энэ ньEd School болон Center for Digital Thriving-ийн гаргасан хиймэл оюун ухааныг өсвөр насны хүүхдүүд болон томчууд хэрхэн хүлээн авч буй дээр хийсэн судалгаа юм. Судалгаанаас авч үзэхэд, сурагчид хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах, суралцах болон үүний дэлхий ертөнцөд нөлөөлж буй нөлөөлөлд ихээхэн санаа зовж байгаа юм. Өсвөр насныхан болон томчуудын хиймэл оюун ухааныг хэрхэн хүлээж авч буй үзэл бодлыг Common sense media болон Hopelab нар хамтран 2 төрлөөр судалгаа авсан. Судалгааны эхний сэдэв нь дижитал технологи болон сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх томоохон судалгааг авсан.Судалгааны 2 дахь сэдэв нь 13-17 насны 1500 хүүхдүүдээс багш болон эцэг эхчүүд өсвөр насныхан хиймэл оюун ухааныг хэрхэн ашигладаг талаар юу мэдээсэй гэж хүсэж буйг нээлттэй асуултаар асуусан. Үр дүнд технологийн хөгжил дэвшил болон үүний нөлөөллийн талаарх санаа зовнил гэх мэт хэд хэдэн гол санаанууд гарж ирснийг доор дэлгэрүлэв.
Хиймэл оюун ухаан нь зөвхөн хуулахад ашиглагддаггүй.
Судалгаанд оролцсон өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх нь гэрийн даалгавар болон шалгалт дээр хиймэл оюун ухааныг ашиглан хуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч олон судалгаанд оролцсон хүүхдүүд хиймэл оюун ухаантай холбоотой эерэг сургалтын туршлагаа онцлон тэмдэглэжээ. Хиймэл оюун ухааныг "суралцахад зориулсан орчин үеийн хандлага" хэмээн нэрлэсэн бол, өөр зарим өсвөр насныхан "бүх хүүхдүүд үүнийг сургуульд хуулахад ашигладаггүй" гэж онцолжээ.Судалгааны хэсгээс авч үзвэл, сурагчид хиймэл оюун ухааныг мэдэхгүй зүйлээ асуух болон суралцах төлөвлөгөө гаргах зэргээр сайн зорилгоор ашигладаг гэдэгт багш болон эцэг эхчүүдийг итгэхийг хүсэж буйгаа дурджээ.
Асуугдаагүй асуултуудад хариулт авахад хиймэл оюун ухаан тусалдаг.
Тоон судалгаагаар 14-22 насны залуучуудын тал хувь (51%) нь хиймэл оюун ухаан ашиглаж байсан гэсэн ч өдөр тутам ашигладаг нь зөвхөн 4% байсан байна. Хиймэл оюун ухааныг хамгийн их ашигладаг зорилго нь мэдээлэл авах (53%) болон боловсруулалт хийх (51%) байсан. Судалгаанд дурдсанаар, хар ба латин америк гаралтай залуучууд нь бусад бүлгүүдтэй харьцуулахад "хиймэл оюун ухаан ашиглах магадлал илүү өндөр" гэж онцолсон байна. Олон хүмүүс хиймэл оюун ухаанаас өсвөр насныхан томчуудтай ярилцахаас айдаг асуултуудын хариултуудыг авдаг гэсэн байна.
Хэдийгээр хиймэл оюун ухаан нь алдаатай болон буруу мэдээлэл тараах эрсдэл нь ноцтой асуудал хэвээр байгаа ч олон судалгаанд оролцогчид хиймэл оюун ухааны платформуудыг ашиглаж, амьдралын чухал асуултуудад хариулт авах боломжтой гэж хэлсэн байна.
"Эцэг эхчүүд энэ тухай ойлгох хэрэгтэй, учир нь хиймэл оюун ухаан өсвөр насныханд асуусан аливаа сэдвээр зөвлөгөө өгдөг" гэж нэг судалгаанд оролцогч хариулсан байна.
Хиймэл Оюун Ухаан: Судлах, Бүтээх Хүсэлтэй Орчин
Хиймэл оюун ухааны хамгийн эерэг зүйлсийн нэг нь бүтээлч байдал болон судалж, туршиж үзэх боломж юм. Олон судалгаанд оролцогчид хиймэл оюун ухааныг хөгжилтэй байдлаар эсвэл бүтээлч зорилгоор ашиглаж байгаагаа илэрхийлсэн. 14–22 насны хиймэл оюун ухаан ашиглагчдын 31% нь “зураг эсвэл дүрс бүтээх” зорилгоор ашигладаг, 16% нь “дуу, хөгжим хийх” зорилгоор ашигладаг, харин 15% нь код бичихэд ашигладаг гэж хэлсэн байна.
Өсвөр насныхан хиймэл оюун ухаан нь “миний бүтээлч хэв маягийг харуулах арга” гэдгийг томчуудад ойлгуулах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд бусад бүтээлч гаргалгаанууд нь дууны үг бичих болон дижитал урлаг хийх зэрэг байлаа.
Хиймэл Оюун Ухаан Зодолдоон, Хуурамч Мэдээлэл, Муу Зүйлд Хөтлөх боломжтой
Зарим судалгаанд оролцогчид хиймэл оюун ухаан нь нөхөрсөг, сэтгэл санааг дэмжих аюулгүй орчин байж болохыг дурдсан бол, олонхи нь хиймэл оюун ухаантай холбоотой хүчирхийлэл, дарамт хийх боломжуудыг онцолжээ. “Хэн нэгний хоолойг ашиглаж, тэдний хэлээгүй зүйлийг хэлж байгаатай төстэй зүйл хийх боломжтой,” гэж нэг судалгаанд оролцогч бичжээ.
Зарим өсвөр насныхан хиймэл оюун ухаан ашиглан хуурамч дуу хоолой болон дүрсүүдийг хэрхэн бүтээж, сургууль дотор болон гадна хүүхдүүдэд дарамт үзүүлэхэд ашиглаж байгааг онцолсон байна. Өсвөр насныхан томчуудад анхааралтай байж, эдгээр “deep fake”-хиймэл хуурамчтехнологиуд тэднийг эсвэл өөрийнх нь эцэг эхийн хоолойг дуурайлган багш, сургуулийн удирдлага эсвэл өөр эцэг эхийг нь хуурах зорилгоор ашиглаж байгааг мэдэх хэрэгтэй гэж хэлжээ.
Хиймэл Оюун Ухаан Эерэг болон Сөрөг Үр Дагавартай Байж Болно
Судалгаанд оролцогчид хиймэл оюун ухаан хөгжихөд хосолсон эерэг болон сөрөг үр дагавар гарахыг мэдэж байсан бөгөөд 41% нь ирэх 10 жилд энэ нь тэдний амьдралд эерэг ба сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.Судалгаанд оролцсон LGBTQ+ өсвөр насныхны 28 хувь нь мөн хүйсийн олонх буюу straight залуучуудын 17 хувь нь сэтгэл зовнилтой гэсэн үр дүнд хүрсэн юм.
Төрөл бүрийн бүлгүүдийн хувьд судалгаанд оролцогчид хиймэл оюун ухааны ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөнд сэтгэл түгшиж байсан бөгөөд дээр дурдсан бүтээлч мэргэжлүүдтэй холбоотой айдас байв. Мөн хувийн мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухааныг ашиглан хуурамч болон буруу мэдээлэл түгээх боломжуудын талаар сэтгэл зовнин байгаагаа онцолжээ.
Гол Товч Агуулга:
- Судалгаанд оролцсон өсвөр наснынхны хагас нь хиймэл оюун ухааныг ашигласан боловч цөөхөн хувь нь (4%) үүнийг байнга ашигладаг.
- Хамгийн түгээмэл хэрэглээ нь мэдээлэл авах (53%) болон санаа солилцох (51%) юм.
- Хиймэл оюун ухаан нь зөвхөн хуурах биш, сурах бичиг болон бүтээлч даалгаврыг гүйцэтгэхэд туслах боломжтой.
- Сурагчид өөрсдийн асуултуудаа үүсгэн гаргахад хиймэл оюун ухаанд хандаг, энэ нь сайн эсвэл муу үр дагавартай байж болно.
- Олон сурагчид хиймэл оюун ухааныг дарамтлах болон худал мэдээлэл тараахад ашиглах талаар санаа зовж байна.