Би чамайг чадна гэдэгт итгэж байна.
04/29/2025Хүүхдүүд өөрт нь итгэж буйгаа илэрхийлвэл хуурах магадлал нь илүү бага байдаг.
.png)
Профессор Пол Харрис итгэлцэл ялангуяа хүүхдүүд бусдад итгэх процесс хэрхэн явагддагийг сүүлийн арван жил судалсаар ирсэн. Саяхан тэрээр Nature Human Behaviour сэтгүүлд энэ сэдвийг өөр өнцгөөс авч үзжээ. Хүүхдүүдэд итгэж буйгаа илэрхийлэх болон илэрхийлэхгүй байх нь хүүхдийн шударга зан буюу хуурахгүй байхад хэрхэн нөлөөлдгийг судласан.
Харрис Хятадын Ханжоу болон Канадын Торонтогийн их сургуулийн судлаачидтай хамтран 5-6 насны хүүхдүүдэд жижиг даалгавар биелүүлэх үед нь магтан итгэл даах туслагч гэх мэтчилэн сайшаах нь хуурахад хэрхэн нөлөөлөхийг судлахаар сайшаасан болон сайшаагаагүй хүүхдүүдийн 2 тусдаа бүлэгт судалгаа хийсэн.
Хамтран судлаач Ханжоу их сургуулийн профессор Ли Жао, "Хүүхдүүд нас бага ч гэсэн итгэлийн үнэ цэнийг ойлгодог бөгөөд бусдаас итгэл хүлээн авснаар илүү шударга зан гаргах боломжтой" гэж хэлсэн байна.Энэхүү судалгааг багийнхан Хятадын 300 гаруй цэцэрлэгийн хүүхэдтэй хийсэн таван туршилтаас гаргасан байна. Эхний туршилтанд, хүүхдийг багш нь коридороор дагуулж, өөр өрөөнд математик тест авах гэж явах замдаа багш нь хүүхдээс тестийн хариултыг агуулсан дугтуйг барьж өгч туслахыг хүссэн. Хүүхдэд хандан тусалсанд нь баярлаж байгаа бөгөөд хуурахгүй гэдэгт итгэж байгаа, цaашдаа ч итгэсээр байх болно гэдгээ илэрхийлсэн. Дараагийн дөрвөн туршилт нь энэ тестийн хувилбарууд байсан бөгөөд заримд нь багш хүүхдийг магтаагүй эсвэл тэднийг хууран мэхлэхгүй гэдэгт итгэж байгаагаа хэлээгүй. Тав дахь туршилтад, тестийг явуулж байсан хүн багш биш байлаа.
Дараагаар, хүүхдүүд тестээ дуусгахаас өмнө багш нь түр хугацаагаар өрөөнөөс гарч, тестийн хариулттай дугтуйг хүүхэдтэй ойрхон ширээн дээр тавьсан бөгөөд хялбар харагдахуйц байв. Нууц камертай байсан бөгөөд энэ нь хүүхэд шалгалтын хариултыг харсан эсэхийг тодорхой харуулж байв. Хүүхдүүд хамгийн их сайшаал авсан тохиолдолд хууран мэхлэх хувь 34% байсан. Харин эсрэг талд, хүүхдэд хууран мэхлэхгүй гэж хэлсэн ч тусалсанд баярлалаа гэж хэлээгүй бол хууран мэхлэх нь 50 гаруй хувь, багш тусламж хүссэн ч өөр хүн тестийг авсан тохиолдолд хагас хувь нь хууран мэхэлсэн.
"Та хүүхдэд итгэж буйгаа илэрхийлэх нь, тэдэнд хамгийн сайн талуудаа гаргаж ирэхэд тусалж магадгүй."
Харрис судалгааныхаа үр дүнгүүдийг тайлбарлахдаа “Хүүхдүүдээс тусламж хүсэж, итгэж буйгаа илэрхийлсэн хүүхдүүд багш нь өрөөнөөс гарсан үед хариултыг харах магадлал бага байсан.”
Жао хэлэхдээ, эцэг эхчүүд болон боловсролын байгууллагынхан итгэл нь айдас эсвэл шийтгэлээс илүүтэйгээр хүүхдүүдийн шударга байдалд нөлөөлдөг гэдгийг ойлгох нь чухал гэдгийг онцолжээ. "Бидний судалгаа нь итгэж буйгаа тодорхой илэрхийлэх нь худал хэлэхийг багасгадаг гэдгийг харуулж байна," гэж тэр хэлсэн. Багш нарын хувьд сурагчдад жижиг байлаа ч гэсэн үүрэг даалгавар өгч, “Би чамд энэ даалгаварыг итгэж өгч байна” гэж тодорхой хэлэхийг зөвлөжээ.
Source: https://www.gse.harvard.edu/ideas/news/24/02/i-trust-you-do