Дижитал боловсрол бол зайлшгүй шаардлагатай ур чадвар юм. Хүүхдүүдээ сургаж эхэлцгээе.
05/13/202510 жилийн сурагчдад бодит амьдрал дээр тулгуурласан асуудлыг шийдвэрлэх чадварыг заахын ач холбогдол

Ажлын байрны бэлэн байдал бол сурагчдын дижитал боловсролын ур чадварыг хөгжүүлэх цорын ганц шалтгаан биш юм. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүдийг тайлбарлахаас эхлээд дижитал боловсрол нь орчин үеийн амьдралыг ойлгож, удирдахад зайлшгүй шаардлагатай үндсэн ур чадвар юм. Дижитал шинжлэх ухааныг сургалтын хөтөлбөрт системтэйгээр нэгтгэж, багш нарт шаардлагатай нөөц бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн шинэчлэл хэрэгтэй байна.
Сурагчдыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхийн тулд дижитал шинжлэх ухаан, математик загварчлал, статистикийн загварчлалын хэрэглээг математикийн боловсролд багтаах шаардлагатай. Ийнхүү сурагчид өгөгдлийг зөвхөн хүлээн авагч биш, өөрсдөө бүтээгч болох чадварыг олж авна.
Массачусетс мужийн хэрэгжүүлдэг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг эрэлттэй аж үйлдвэрийн салбаруудтай холбож өгдөг. Уг хөтөлбөрт сургалтын хичээл болон ажил дээр суурилсан сургалтын туршлагууд ордог. Түүнчлэн иргэдийн оролцооны төслүүд болон өгөгдлийн шинжлэх ухааны модулиудаар дамжуулан дижитал боловсролыг сургалтын хөтөлбөрт шингээсэн байдаг.
Бид сурагчдыг дижиталд суурилсан ирээдүйд бэлтгэхийн тулд дараах зүйлсийг хийх шаардлагатай:
1. Дижитал боловсролыг бүх түвшний сургалтын хөтөлбөрт системтэйгээр нэвтрүүлэх. Энэ нь зөвхөн ахлах ангийн хичээлээр хязгаарлагдах бус, бага болон дунд ангийн математик, шинжлэх ухаан, нийгмийн ухаан зэрэг олон төрлийн хичээлтэй уялдаж байх ёстой.
2.Багш нарын мэргэжлийн ур чадваруудыг хөгжүүлэх. Дижитал орчинд ажиллах арга барил, статистик загварчлал, асуудалд суурилсан суралцах арга зэргийг багш нарт зааж, дадлагажуулах сургалт, хөтөлбөрийг өргөжүүлэх хэрэгтэй.
3.Орон нутгийн нийгэм, соёлын онцлогийг харгалзсан өгөгдлийн төслүүдийг хэрэгжүүлэх. Сурагчид өөрсдийн амьдарч буй орчин, тулгарч буй бодит асуудлуудаас улбаатай өгөгдөл дээр ажилласнаар тэдний оролцоо, сонирхол нэмэгдэж, мэдлэг илүү баттай суух боломжтой болно.
4.Дээд боловсрол болон аж үйлдвэрлэлийн салбаруудтай үр ашигтай түншлэлүүд байгуулах. Их, дээд сургууль, коллеж болон аж үйлдвэр, ТББ-уудын хамтын ажиллагаа нь сурагчдыг өгөгдлийн мэргэжилтний замналд бэлтгэхэд бодит дэмжлэг болно.
5.Хүнлэг хандлагыг дэмжих. Сурагчид зөвхөн өгөгдлийг уншиж, боловсруулахаас гадна өгөгдлийн цаадах утга, нийгмийн тэгш байдал, мэдээллийн ёс зүй зэрэг сэдвийг ойлгож сурах ёстой.
Эдгээр алхмуудыг хэрэгжүүлснээр бид зөвхөн өгөгдөлтэй ажиллах чадвартай биш, мөн орчин үеийн нийгмийн амьдралыг гүнзгий ойлгодог, хариуцлагатай иргэдийг бэлтгэх боломжтой болно.
Эх сурвалж: https://www.edweek.org/teaching-learning/opinion-data-literacy-is-an-essential-skill-lets-teach-it-that-way/2025/05