"Глобал Номадс" төсөл
Зуны хөтөлбөр
Манай академи “Global Nomads” хөтөлбөрөөр дамжуулан монгол хүүхэд залуус эх орондоо олон улсад өрсөлдөх чадварыг эзэмших боломжийг бий болгосон билээ. Энэ нь Этон коллежийн “Амжилтын ур чадварууд” хичээлүүд болон Нүүдлийн соёлын үнэ цэнээ өөрийн брэнд болгоход чиглэх практик ажлуудыг хамардаг цогц хөтөлбөр юм. Хөтөлбөрийн туршид суралцагсад маань өөрсдийн ирээдүйн зорилгыг тодорхойлоход системтэйгээр чиглэх ба оролцоог чухалчилсан практик хичээлүүдээр дамжуулан, өөрийн ертөнцөө ойлгож, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чаддаг болоход хөтлөгддөг. Монгол хүүхдүүдийн хувьд өдгөө олон улсад тогтвортой хөгжлийн жишиг загвар болж буй нүүдлийн соёлоо ойлгож, өөрийн брэнд болгон харуулах, гаднынхны түгээмэл асуултуудад хариулж чаддаг болох үүднээс танхим ба хөдөө гэсэн хоёр орчинд хэрэгждэгээрээ баялаг юм. Хөтөлбөрт амжилттай суралцсанаар Этон коллеж болон Гүрэн Инновацын сургуулийн хамтарсан сертификат авах бөгөөд, гаднын сургуулиудад орох хүсэлт бүхий материал бүрдүүлэлтэд оролцуулах бүрэн боломжтой.
Хөтөлбөр нь EtonX хичээлийн дараах сэдвүүдийг хамарна:
Нүүр хагарах буюу танилцах
• Багш болон багийн гишүүд танилцах
• Хөтөлбөрийн үеэр суралцах ур чадваруудын талаар бүрэн мэдэх
• Хөтөлбөрөөр заах ур чадваруудын хүрээнд одоогийн түвшинг тодорхойлох
• SMART загвараар зорилтуудыг тааруу ба сайн зураглахын ялгааг олж харах
Тасралтгүй хөгждөг байх нь
• Хувийн зорилгуудаа тодорхойлж, хойш татаж буй айдсуудыг даван туулах
• Тогтсон ба тасралтгүй хөгждөг сэтгэлгээний ялгааг тайлбарлаж, хувь хүний нөхцөлтэй холбох
• Зорилго биелүүлэхэд төлөвлөлтийн аргуудыг хэрэглэж сурах
• Холын зорилгоо ойлгож хэрэгжүүлэх “vision board” зураглаж, ажлын төлөвлөгөө гаргах
• SMART загварын дагуу Тасралтгүй хөгжлийн алхмуудаа гаргаж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлана
Няцашгүй чанарыг хөгжүүлэх нь
• Стресстсэн үеийн хариу үйлдлүүд өдөөгчдийг таньж мэдэх
• Стрессийг хэр сайн зохицуулж болох хувилбаруудыг гаргах
• Стресс бүтээмжид хэрхэн нөлөөлж буйг мэдэхийн тулд “Стрессийн Муруйг” ашиглах
• Няцашгүй чанараа сайжруулахын тулд стрессийн өндөр түвшинг зохицуулах техникүүд ашиглаж сурах
• Няцашгүй чанарын хүрээнд SMART загвар ашиглаж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлана
Нөлөөллөө өсгөх нь
• Өөрийгөө удирдах чадвараа үнэлж дүгнэх
• Түрэмгий байдал, идэвхгүй байдал, өөрийгөө удирдах чадварыг тодорхойлж таних
• Өөрийгөө удирдахад чиглэх 4 алхмыг хэрэгжүүлж сурах
• Өөрийгөө зоригжуулж удирдахад туслах өдөр тутмын ишлэлүүдтэй болох
• SMART загварын дагуу Нөлөөллөө өсгөх алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах
Бүтээлч сэтгэлгээ
• Бүтээлч сэтгэлгээний олон төрлийг таньж мэдэх /нэгдэх ба зөрөх/
• Бүтээлч сэтгэлгээний техникийг ашиглан асуудал шийдэх санаанууд гаргах /зөрөлдөх ба нэгдэх/
• Олон санааг уралдуулах замаар санаагаа сонгож, хоорондын уялдаас бий болгох
• Бүтээлч сэтгэлгээний техникүүдийг ашиглан хамгийн нийцэмжтэй, бодит санаанууд дээр санал нэгдэх
• SMART загварын дагуу Бүтээлчээр сэтгэх алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах
Харилцаагаа сайжруулах нь
• Идэвхтэй сонсох нь яагаад чухлыг таньж ойлгох
• Аман харилцааны хувьд сайжруулах шаардлагатай хоёр талбарыг олж таних
• Идэвхтэй сонсох 2 техникийг хэрэгжүүлж сурах: нээлттэй асуулт асуух, товчлон дүгнэх
• Идэвхтэй сонсох техникийг хэлэлцээр хийх даалгаварт ашиглаж дадлага хийх
• Хэлэлцээр хийх практик ажлаар гүйцэтгэлээ шалгах
• SMART загварын дагуу Харилцаагаа сайжруулах алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах
Илтгэх ур чадвараа сайжруулах нь
• Илтгэгчийн биеийн хэлэмж сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдөгийг таньж мэдэх
• Царайны хувирал сэтгэл хөдлөлийг хэрхэн дамжуулдагийг үнэлж дүгнэх
• Үгийн сонголт сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдөгийг үнэлж тогтоох
• Аман болон аман бус техникүүдийг үр дүнтэй ашигласнаар үзэгчидтэй хэрхэн холбогддогийг товч илтгэж турших
• SMART загварын дагуу Илтгэх ур чадвараа сайжруулах алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах
Ятган үнэмшүүлэх ур чадвар
• Өөрийн ятган үнэмшүүлэх чадварын түвшинг тодорхойлох
• Өөрийн давуу тал, хүч, ур чадваруудыг тодорхойл
• Бүтцээ тодорхойлж, ятган үнэмшүүлэх агуулгаа бэлдэж төлөвлө
• Сурсанаа ашиглаж бэлдсэн илтгэлээ илтгэх
• SMART загварын дагуу Ятган үнэмшүүлэх ур чадвараа сайжруулах алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах