“Амжилтын ур чадварууд” хөтөлбөр

Бид EtonX ур чадварын хөтөлбөрийг Монголд танхим-хөдөө орчинд хослуулан зохион байгуулж өдгөө 100 гаруй өсвөр үеийнхийг өнгөрсөн хоёр жилд сургаад байна. Өдгөө бид Монголын хаана амьдардагаас үл шалтгаалан чанартай боловсролыг хүн бүрт хүртээмжтэй болгох зорилгод хүрч ажиллахын тулд дээрх хөтөлбөрийг бүрэн цахим талбарт шилжүүллээ. Ингэхдээ шинэ үеийнхний эрэлтэд нийцэхүйц өндөр оролцоог хангасан сонирхолтой байдлыг нь алдагдуулалгүйгээр олон улсын боловсролын мэргэжилтнүүдээр агуулга хэлбэрийг хөгжүүлэн баяжуулсан билээ.  Энэхүү хичээлүүдээр дамжуулан орон даяар Монгол хүүхэд бүр орчин үед амжилтай явахад шаардагдаж буй ур чадваруудыг байгаа газраасаа хүссэн үедээ хоцролгүйгээр суралцаж, өөрийнхөө давуу тал хүслийг эрт үед ойлгож, амжилт гаргахад нь туслах зорилготой.

Хөтөлбөр нь дараах сэдвүүдийг хамарна:

 

Нүүр хагарах буюу танилцах

•    Багш болон багийн гишүүд танилцах
•    Хөтөлбөрийн үеэр суралцах ур чадваруудын талаар бүрэн мэдэх
•    Хөтөлбөрөөр заах ур чадваруудын хүрээнд одоогийн түвшинг тодорхойлох
•    SMART загвараар зорилтуудыг тааруу ба сайн зураглахын ялгааг олж харах

Тасралтгүй хөгждөг байх нь

•    Хувийн зорилгуудаа тодорхойлж, хойш татаж буй айдсуудыг даван туулах
•    Тогтсон ба тасралтгүй хөгждөг сэтгэлгээний ялгааг тайлбарлаж, хувь хүний нөхцөлтэй холбох
•    Зорилго биелүүлэхэд төлөвлөлтийн аргуудыг хэрэглэж сурах
•    Холын зорилгоо ойлгож хэрэгжүүлэх “vision board” зураглаж, ажлын төлөвлөгөө гаргах
•    SMART загварын дагуу Тасралтгүй хөгжлийн алхмуудаа гаргаж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлана

Няцашгүй чанарыг хөгжүүлэх нь

•    Стресстсэн үеийн хариу үйлдлүүд өдөөгчдийг таньж мэдэх
•    Стрессийг хэр сайн зохицуулж болох хувилбаруудыг гаргах
•    Стресс бүтээмжид хэрхэн нөлөөлж буйг мэдэхийн тулд “Стрессийн Муруйг” ашиглах
•    Няцашгүй чанараа сайжруулахын тулд стрессийн өндөр түвшинг зохицуулах техникүүд ашиглаж сурах
•    Няцашгүй чанарын хүрээнд SMART загвар ашиглаж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлана 

Нөлөөллөө өсгөх нь

•    Өөрийгөө удирдах чадвараа үнэлж дүгнэх
•    Түрэмгий байдал, идэвхгүй байдал, өөрийгөө удирдах чадварыг тодорхойлж таних 
•    Өөрийгөө удирдахад чиглэх 4 алхмыг хэрэгжүүлж сурах 
•    Өөрийгөө зоригжуулж удирдахад туслах өдөр тутмын ишлэлүүдтэй болох
•    SMART загварын дагуу Нөлөөллөө өсгөх алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах

Бүтээлч сэтгэлгээ

•    Бүтээлч сэтгэлгээний олон төрлийг таньж мэдэх /нэгдэх ба зөрөх/
•    Бүтээлч сэтгэлгээний техникийг ашиглан асуудал шийдэх санаанууд гаргах /зөрөлдөх ба нэгдэх/
•    Олон санааг уралдуулах замаар санаагаа сонгож, хоорондын уялдаас бий болгох
•    Бүтээлч сэтгэлгээний техникүүдийг ашиглан хамгийн нийцэмжтэй, бодит санаанууд дээр санал нэгдэх 
•    SMART загварын дагуу Бүтээлчээр сэтгэх алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах

Харилцаагаа сайжруулах нь

•    Идэвхтэй сонсох нь яагаад чухлыг таньж ойлгох
•    Аман харилцааны хувьд сайжруулах шаардлагатай хоёр талбарыг олж таних
•    Идэвхтэй сонсох 2 техникийг хэрэгжүүлж сурах: нээлттэй асуулт асуух, товчлон дүгнэх
•    Идэвхтэй сонсох техникийг хэлэлцээр хийх даалгаварт ашиглаж дадлага хийх 
•    Хэлэлцээр хийх практик ажлаар гүйцэтгэлээ шалгах
•    SMART загварын дагуу Харилцаагаа сайжруулах алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах

Илтгэх ур чадвараа сайжруулах нь

•    Илтгэгчийн биеийн хэлэмж сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдөгийг таньж мэдэх
•    Царайны хувирал сэтгэл хөдлөлийг хэрхэн дамжуулдагийг үнэлж дүгнэх
•    Үгийн сонголт сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдөгийг үнэлж тогтоох
•    Аман болон аман бус техникүүдийг үр дүнтэй ашигласнаар үзэгчидтэй хэрхэн холбогддогийг товч илтгэж турших
•    SMART загварын дагуу Илтгэх ур чадвараа сайжруулах алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах

Ятган үнэмшүүлэх ур чадвар

•    Өөрийн ятган үнэмшүүлэх чадварын түвшинг тодорхойлох
•    Өөрийн давуу тал, хүч, ур чадваруудыг тодорхойл
•    Бүтцээ тодорхойлж, ятган үнэмшүүлэх агуулгаа бэлдэж төлөвлө
•    Сурсанаа ашиглаж бэлдсэн илтгэлээ илтгэх
•    SMART загварын дагуу Ятган үнэмшүүлэх ур чадвараа сайжруулах алхмуудаа тодорхойлж, хувийн хөгжилд яагаад чухлыг тайлбарлах