Дэлхийн түвшний

менежер

“Global Growth Institute” нь арав гаруй жилийн өмнө дэлхийн 30 гаруй улс орны 700 гаруй гүйцэтгэх захирлуудтай уулзаж, шилдэг менежер болоход шаардагдах ур чадварыг багцалж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан. Яг энэ мөчид ч дэлхийн олон мянган менежерүүд энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа. Нэг ажилтан эсвэл хоёр гишүүнтэй багтай байсан ч, Та менежер, удирдагч мөн. Дэлхий даяар олон мянган менежерүүдийн өсөж дэвших шат нь болж буй "World Class Manager-WCM” боловсролын хөтөлбөрийг Монголд албан ёсны эрхийн хүрээнд Гүрэн академи сургалтууд зохион байгуулсаар ирсэн. Амжилттай менежерээс өнөөдрийн ТОП СЕО болсон манлайлагчдын туршлагыг хуваалцаж, "Дэлхийн түвшний менежер хөтөлбөр"-ийн агуулга цаг үеэ угтан жил бүр шинэчлэгдэж байдаг.   Бид энэхүү судлагдаж туршигдаж батлагдсан агуулгуудаар дамжуулан Монгол менежерүүдийн менежментийн ур чадвар болон бизнесийн Англи хэлний чадварыг сайжруулах зорилгоор энэхүү сургалтын хөтөлбөрөө танилцуулж байна.

Хэнд зориулагдсан бэ?

Манай менежментийн сургалт нь шинээр менежер болохыг хүсч байгаа болон туршлагатай ч хэт тогтсон арга барилдаа хүлэгдсэн менежерүүдэд хамгийн тохиромжтой. Агуулгаас товч дурьдвал, дийлэнх менежерүүд хэт их ажилдаа дарагдаж өөрийгөө хөгжүүлэх, алсыг харж карьер аа ахиулахад хангалттай хүчин чармайлт гаргаж чадахгүй байгаадаа бухимдалтай байдаг. Цаашлаад дээд түвшний удирдлагууд хүртэл өөрчлөлтийг оновчтой удирдах, зөрчлийг таслан зогсоох нүүр тулсан уулзалтаас халширч зугтан, бугшруулснаар харилцаа нурж, зам салахад хүрдэг. Энэ бол хамгийн том алдаа ба ажилтнууд дийлэнхдээ байгууллагаа бус удирдлагаа орхидог. Анх менежер болж буй хүмүүсийн хувьд эхлэлийн үеийн эрч хүчийг өдөх, хэрэгцээт чиглүүлэлт, ур чадваруудыг олгоход анхаардаг бол олон жил ажилласан менежерүүд удирдлагын хувьд хэвшмэл хуваарь, санаачлагагүй байдал руу орж зарим талаар ухарч байдаг учир зорилгоо шинээр тодорхойлох, дараагийн шатанд шилжих чиглүүлэлтэд бид өгдөг. 

Ирээдүйн менежер

Ирээдүйн менежер удирдлагуудыг бид хөтөлбөрөөрөө дамжуулан цэгцтэй мэдлэг олгох, көүчинг хийх замаар ёс зүйтэй хүртээмжтэй, өөрт сэтгэл ханамжтай манлайлыг бий болгож шилдэг удирдагч болон бэлтгэхэд нь тусалдаг.  Энэхүү сургалтаар та өөрийн манлайллын арга барилыг хэрхэн сайжруулах, багийн гишүүдтэйгээ хэрхэн сайн харилцаа холбоо бий болгох, тэдний ирээдүйн хүсэл, тэмүүллийг ойлгож, урам зориг өгөх чадварт суралцана. Удирдагч болсон эхний өдрөөсөө л өөрийн нөлөөгөө нэмэгдүүлэхэд суралцахад болно.

Туршлагатай менежер

Менежерийн түвшинд олон жил ажиллаад тогтсон арга барилдаа хэт баригдаж, өөрчлөлт хөгжилд хойрго хандаж буй хүмүүст өөртөө анализ хийж, шинэд суралцаж, өрсөлдөх чадвараа нэмэхэд хэрэгтэй шинэ ур чадваруудыг эзэмшихэд туслах зорилготой. “Шилдэг нь байх” аргачлалын дагуу өөрийн авъяас, чадварыг харьцуулан дүгнэх, нөлөөллөө нэмэгдүүлэх шинэ боломжуудыг эрж олох, удирдлагын онцлог арга барилаа дахин тодорхойлход манай сургалт танд туслах болно.

Энэхүү агуулга нь ДТМ хөтөлбөрийн хүрээнд дараагийн шатанд гаргах чухал хэсэг

Дэлхийн түвшний менежер - 1

Дэлхийн түвшний менежер-1 хөтөлбөрийн 12 модуль бүхий хөтөлбөрийн хувьд сайн менежер ба шилдэг менежер байхын ялгааг ойлгуулж, өөрийгөө болон багаа хөгжүүлэх замаар шилдэг баг байгуулах, хэрэглэгч болон оролцогч талуудын оролцоог хангах, нөлөөлөлтэй харилцах, цагийн менежментээ сайжруулах, хурал удирдан зохион байгуулах гэх мэт суурь ур чадваруудыг агуулдаг. Агуулга хэлбэрийн нэгдэл нь ашиглахад тун энгийн учир мэргэжилтнүүд голлох санаануудыг системчлэн ойлгож туршиж, үр дүн нь тэр дороо ажил амьдралын нэг хэсэг болдгоороо онцлог

Цааш унших...

Дэлхийн түвшний менежер - 2

Дэлхийн түвшний менежер-2 агуулгын 12 модуль хичээл нь көүчинг, ажил даалгах, өөрчлөлтийг удирдах, зөрчлийг удирдах гэх мэт удирдлагуудад өрсөлдөх чадвараа хүчтэй нэмэгдүүлэхэд голлон нөлөөлдөг ирээдүйд хамгийн их хэрэг болох ур чадваруудыг хамарч буй. Энэхүү хөтөлбөрийн хувьд удирдлагын өрсөлдөх чадварт үлэмж өөрчлөлт гаргаж, зохион байгуулагчаас жинхэнэ стратегийн удирдагч руу аваачих чадалтай

Цааш унших...

“Дэлхийн Түвшний Менежер”-ийн сургагч багш нар

Вэйн Кларк

Их Британи, Нидерландаас гаралтай Вэйн Кларк нь The Global Growth Institute-ийг үүсгэн байгуулагч юм. Тэрбээр олон улсын зөвлөх компанид менежер, түншээр ажиллаж байсан туршлагатай. Кларк нь "Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий сэтгэгчид"-ийн нэгээр шалгарсан олон улсад нэр хүндтэй илтгэгч юм. Түүнчлэн  тэрбээр “Best in HR Magazine” сэтгүүлээс шалгаруулдаг хүний нөөцийн шилдэг 25 мэргэжилтний нэгээр гурван жил дараалан шалгарч байсан. Кларк илтгэгч, зөвлөхөөс гадна профессор хүн бөгөөд Бизнесийн Их Сургуулийн MBA хөтөлбөрт багшилдаг.

Марк Вег

Марк Вег нь “The Global Growth Institute”-ийн түнш бөгөөд "Дэлхийн түвшний менежер" хөтөлбөрийн хамтран үүсгэн байгуулагч юм. Тэрбээр мөн багш мэргэжилтэй бөгөөд багийн зан төлвийн талаарх туршлага мэдлэгтээ тулгуурлан эерэг хандлага, харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Вегг нь менежмент, гүйцэтгэх удирдлагын салбарт олонд танигдсан нэр хүндтэй мэргэжилтэн бөгөөд дэлхийн олон олон байгууллагуудтай тэдний нөлөөг нэмэгдүүлэх, хүчирхэг хувийн брэндийг хөгжүүлэх тал дээр хамтран ажилладаг. Түүний үндсэн зорилго нь гарал үүсэл, нөхцөл байдлаас үл хамааран хүн бүр амжилтанд хүрч, өөрийн чадавхаа бүрэн ашиглах шударга боломж бүхий илүү тэгш өрсөлдөөний талбарыг бий болгоход туслах явдал юм.