"Stanford Pre-College"-той

хамтарсан зуны хөтөлбөр зарлагдлаа

Стэнфордын зуны хөтөлбөрт 14-17 насныхныг бүртгэж эхэллээ

Гүрэн Академи нь жил бүр Стэнфорд Прэ-Коллежтой хамтран ирээдүйгээ зураглаж, мэргэжлээ сонгох чухал үед ойртож буй 14-17 насныханд зориулсан агуулгатай зуны хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ.

Гэсэн ч энэ нь өмнөх жилээс олон хүүхэд тус сургалтын агуулгыг хүртэх боломж бүрдэж буйгаараа давуу. Хэдий тийм ч сурагч бүр сонгосон хичээлийнхээ дагуу Стэнфордын өндөр ур чадвар бүхий багш нараас ганцаарчилсан хичээл зөвлөмж авах хуваарьтай тул бүртгэлийн тоо хязгаартай.

Сурагчид маань хоёр долоо хоногийн турш Стэнфордын профессоруудын зааварчилгаагаар сонирхолтой дадлага ажлуудыг хэрэгжүүлж, үр дүнтэйгээ тухай бүрт танилцаж, сайжруулалтын зөвлөгөө авах, цаашлаад манлайллын чадвараа сайжруулах зэрэг өөрийгөө танин мэдэх, ирээдүйн чиглэлээ илүү тодоор харах боломж бүрдэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд нэг сурагч нэг л хичээл сонгон суралцах боломжтой бөгөөд тухайн сонгосон сэдвээр нь Стэнфордын багш нар гүнзгийрүүлсэн мэдлэг олгоно. Бид энэ жилийн хувьд олон улсад хамгийн ач холбогдолтойд тооцогдож буй дараах сэдвүүдийг сонгон суралцуулах гэж байна.

Хичээлийн сэдвүүд

Хиймэл оюун ухаан
Энэхүү хөтөлбөрөөр сурагчдад хиймэл оюун ухааны талаарх ойлголт өгч, оюун ухаант системийг ашиглан өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэхийг заана. Математик суурьтай машин судлалын хичээлээр дамжуулан сурагчид өөрсдөө машины сурах процесс дээр хөгжүүлэлт хийж, илүү гүн нарийн суралцуулах судлахуйн хөтөлбөрүүд боловсруулах боломжтой. Эцэст нь, алгоритмуудыг хэрхэн илүү оновчтой болгон нарийвчилж,  хиймэл оюун ухаанд ашигладаг талаар үзэж, судлах юм.
Artificial Intelligence
The goal of this course is to help students better understand what artificial intelligence is, and how intelligent systems learn to do given tasks. Throughout the course, students will be introduced to mathematical background of machine learning and will have opportunity to develop their own machine learning and deep learning programs. Finally, students will learn more about optimization algorithms and how they are used in artificial intelligence.
Физикийн ба байгалийн шинжлэх ухаан

“Физикийн шинжлэх ухааны цар хүрээ” хөтөлбөрөөр орчин үеийн физикийн шинжлэх ухааны суурь болсон XX  зууны гайхамшигт нээлтүүдийг сурагчдад танилцуулдаг. Хөтөлбөр нь Эйнштейнийн тэсрэлтүүд буюу Таталцлын Онол, Квантын Механик, мөн Электроны физик гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Эйнштейнийн онолуудыг судлах зуураа сурагчид цаг хугацааны удаашрал, масс ба энергийн эквивалент, мөн түүнчлэн ихрүүдийн парадокс, эгц босоо парадоксуудыг судална. Квантын механик сэдвийн хүрээнд энэ хачин онолыг гэрэлд гарган ирж, танилцуулсан түүхэн туршилтууд, Шроденгирын тэнцэтгэл, Бор-Эйнштейн нарын мэтгэлцээн ба тэдний философийн үзэл санаануудыг судлах юм. Харьцангуйн онлоын хүрээнд шинжлэх ухааны өгүүлэл бичих, гэрлийн долгиолох шинж чанарыг батлах туршилтууд хийх, орчин үеийн физик сэдвээр мэргэжлийн бус хүмүүст зориулсан энгийн ойлгомжтой  нийтлэл бичих зэрэг төрөл бүрийн даалгаврууд дээр ажилласнаар, сурснаа бататгана.

FRONTIERS OF PHYSICS

Frontiers of Physics will launch students into an exploration of the groundbreaking discoveries in physics in the early 20th century that gave rise to modern physics and the scientific world we know today. This rigorous course will be structured around three breakthroughs: Einstein's Special and General Theory of Relativity, Quantum Mechanics, and Particle Physics. Tracing Einstein, students will mathematically prove concepts such as time dilation and the mass energy equivalence and discuss paradoxes such as the twin paradox and the barn-pole paradox. Diving into Quantum Mechanics, they'll investigate the historical experiments that shed light on this strange theory, solve Schrodinger's equation to see how Quantum Mechanics predicts tunneling, and learn about the Bohr-Einstein debates and their philosophical implications. Students will demonstrate their knowledge through a variety of assignments, which may include a complete scientific article on relativity, an experiment to confirm the wave nature of light, and a general-audience article on a topic in modern physics.

Биологийн шинжлэх ухаан/ Инженерчлэл

Хүний биеийг хөтөлгөө болгон ашиглаж, сурагчид анагаахын салбарын хамгийн сүүлийн үеийн технологиудтай танилцана. Анагаахын салбарт дэлгэрч буй хүний биед суулгадаг төхөөрөмжүүдийн талаар үзнэ. Хүний биеийг газрын зураг гэж үзвэл бид тархинаас эхлээд нүд, дуу хоолой, зүрх, уушги, ходоод, хиймэл үе мөч, тэгээд хиймэл хавирга хүртэл аялан судлана гэсэн үг.. Хүний өвчлөлийг бууруулах олон гайхалтай технологийн шийдлүүдийн талаар мэдлэг, ойлголт өгөхөд уг хөтөлбөрийн зорилго оршино.

Biomedical Engineering
Using the body as a road map, we will explore the latest medical technologies. This is a course that investigates implantable devices and instrumentation used in medicine. We will begin with the brain, travel to the eyes, voice box, heart, lungs, stomach, artificial joints, and finish our journey with artificial limbs. Explore the extraordinary solutions of modern engineering to human disease!
Биологийн шинжлэх ухааныг судлахуй: Бичил био-материалууд
“Бичил био-материалууд” сэдэвт хоёр долоо хоногийн удиртгал курс нь био-инженерчлэл, нано-технологи болон материал судлалын чиглэлээр суралцах сонирхолтой ахлах сургуулийн сурагчдад тусгайлан зориулсан хөтөлбөр юм. Уг хичээлээр бичил био-материалын үүсэл болон үндсэн гэж хэлж болох таван төрлийн материалыг танилцуулна. Энэ хичээлээр бичил био-материалын онцлог шинж чанарууд ба тэдгээрийн хэрхэн үйлдвэрлэлээс анагаах ухаан хүртэлх олон салбарт хувьсал авчирч чадах чадамжийн талаар хэлэлцэнэ. Түүнчлэн оношилгоо, эмийн бүтээгдэхүүн ба био-мэдрэгч гэх мэт судалгааны талбаруудад бичил био-материалыг хэрхэн оновчтой ашиглахыг ярилцах юм. Цаашлаад хэрэглээ талаас ирээдүйн боломжууд мөн залуу эрдэмтэд, инженерүүдийн хувьд тухайн талбар дахь сорилт бололцоог базан ойлгуулснаар тус хөтөлбөр өндөрлөнө. Сурагчдыг багт хувааж, судалгаа хийн, бичил био-материалтай холбоотой сэдвээр судалгааны ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл бичнэ.
Investigations in Bioscience: Nanobiomaterials
This 2-week introductory course on "Nanobiomaterials" is targeted towards exceptional high school students interested in bioengineering, nanotechnology, and materials science. The course will provide a historical perspective of the field and introduce five major types of Nanobiomaterials. We will discuss the unique properties of Nanobiomaterials and their potential to revolutionize industries ranging from manufacturing to medicine. Additionally, the course will discuss the specific applications of Nanobiomaterials in different areas of research including diagnostics, medicine, and biosensors. Potential future applications, opportunities for young scientists and engineers, and key challenges in the field will be summarized as well.
As part of the course, students will be invited to form groups, do their own research and write an original review article on any topic within the field of Nanobiomaterials.
Бизнес ба Энтрепрейнерс

Энэ хөтөлбөрөөр дамжуулан сурагчдад бизнесийн үндсэн зарчмуудыг танилцуулахаас гадна санхүүгийн тайлан, бизнесийн баримт бичиг боловсруулах, танилцуулгад ашигладаг программ хангамжууд, ажлын ярилцлагад орох, ажлын анкетаа бэлдэх, бүтээгдэхүүн сонголт, бүтээгдэхүүний үнэ тогтоох, компаниа нэрлэх зэрэг бизнесийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой өргөн хүрээний сэдвийг хамарсан мэдлэг олгох юм. Сурагчид бизнесийн удирдлагын Бакалаврын болон Магистрын түвшний хөтөлбөрийн агуулгатай ойролцоо бизнесийн мэдлэг олж авах ба тэдгээрийг бие даах ажил, бүтээлч төслүүдээр дамжуулан хоногшуулна. Дүн шинжилгээ бичих, багийн ажил, загварчлал, тэмцээн уралдаан, аман танилцуулга зэргээр дамжуулан сурагчид бизнесийн ертөнцөд байр сууриа олоход чухал үүрэгтэй мэргэжлийн болон харилцааны чухал ур чадваруудад суралцах болно.

Business and Entrepreneurship
This course provides students with an intensive introduction to core business disciplines, addressing a wide range of topics including business spreadsheets, presentation software, interviewing, resume creation, financial statements, product pitching, product pricing, company naming, and more. Students will apply their newly acquired business knowledge to a range of academic assignments and creative projects similar to those seen in undergraduate and graduate-level business courses. Through a mix of written analyses, competitions, oral presentations, simulations, and group projects, students will gain the technical and interpersonal skills necessary to navigate the business world.
Криптограф

Хоёр хүний хоорондын яриаг гуравдагч этгээд сэм чагнаж байхад хэрхэн нууцаа солилцож чадах билээ? Криптограф бол энэ асуултад хариулах, маш чухал орчин үеийн технологи юм. Криптограф нь математикийн буюу тоон онол, тооцооллын нарийвчлал, алгоритмын онол зэрэг математикт суурилсан шинжлэх ухааны салбаруудаас үүсэлтэй. Хөтөлбөрийн хүрээнд шифрлэлтийг эвдэх арга, логарифмын дискретийн бодлого, бүхэл тоон коэффициент, командын тест, магадлал ба комбинаторик, эллиптийн муруй, Р-NP шилжилт зэрэг сэдвүүдийг үзнэ. Мөн түүнчлэн Диффие-Хеллманын солилцоо, ЭлГамалын шифрлэлт, RSA, магадлалыг шалгах зэрэг хэд хэдэн орчин үеийн техникүүдийг танилцуулах юм. Хэдийгээр энэ нь компьютер программчлалын хичээл биш ч гэлээ программчлалын гол онолуудыг тайлбарлах юм. 

Cryptography

How can two people communicate secrets back and forth, even when a third party can eavesdrop on everything they say? Modern cryptography is an increasingly important field which helps to answer this question. It draws from a variety of mathematical and math-related fields, such as number theory, computational complexity, and the theory of algorithms. Topics may include some basic encryption-breaking techniques, the discrete logarithm problem, integer factorization and primality testing, probability and combinatorics, elliptic curves, complexity theory, and P versus NP. The course will introduce several modern techniques, such as Diffie-Hellman key exchange, ElGamal encryption, RSA, and probabilistic prime tests. While this is not a computer programming course, those interested in the subject may find this course an illuminating introduction to some theoretical aspects of the field.

 

Сэтгэл судлал

Энэхүү хөтөлбөрөөр сурагчид сэтгэл судлалд хамгийн чухалд тооцоогддог сэдвүүдийг гүнзгийрүүлэн судалж, сэтгэл зүйн салбарын онол ба арга зүйтэй танилцана. Сэтгэл зүйн салбарын түүхэн хөгжил, судалгааны талбарууд болон арга зүйг судлах болно. Хөтөлбөрөөр дараах үндсэн сэдвүүдийг судална. Үүнд: нийгмийн сэтгэл зүй, нийгмийн болон танин мэдэхүйн хөгжил, дурсамж, сэтгэлзүйн эмгэг, суралцах зан төлөвтэй холбоотой сэтгэл зүйн хандлагууд, салбарын гол онолууд ба тэдгээрийн хөгжил, сэтгэл зүйн аргазүй ба түүний хязгаарлагдмал шинжүүд, сэтгэл зүйн мэдлэгээ өдөр тутмын амьдралдаа ашиглах. Сурагчид нийгмийн шинжлэх ухаанд ашиглагддаг арга зүй, хэрэгслүүдийг чөлөөтэй ашиглаж тус салбарт илүү гүн орж ойлгохын тулд жижиг судалгааны төслүүд дээр ажиллана.

Topics in Psychology

This course introduces students to methodological and theoretical aspects of the field of psychology through in-depth study of some of psychology's most important topics. Students will learn significant works from the historical development of psychology as well as receive an introduction to areas and methods of current research. Possible topics include: social psychology, social and cognitive development, perception, memory, psychological disorders, psychological approaches to the study of behavior, the theories and contributions of major figures in the field, the methodology of psychology and its limitations, ways to apply psychological findings to everyday life, and others. This course will provide students with hands-on activities such as small research projects that enable them to familiarize themselves with the methodological tools used by social scientists.

Бидний сургалтын онцлог юу вэ?


Бид хэнтэй хамтран ажилладаг вэ?