Эрхэм зорилго

Дэлхий даяарх хурдацтай өөрчлөлт дунд гагцхүү чанартай боловсролоор тасралтгүй өөрийгөө цэнэглэх нь хувь хүнийг амжилтад баттай хөтөлнө гэдэгт бид итгэдэг. Тиймээс боловсрол эзэмших боломж нь нийгэм, эдийн засгийн байр суурь, нөхцөлүүдээр хязгаарлагдах ёсгүй ба тэгш хүртээмжтэй байваас тогтвортой хөгжил улс орнуудад тогтох билээ. Боловсролоор өөрчлөлтийг удирдаж буй хувь хүн бүрийн үйл явц нь улс нийтийн ирээдүйд нөлөөлж, хөгжилд хөтлөх учир Гүрэн Академи чанартай хүртээмжтэй боловсрол олгох үйл хэргийг эрхэмлэн ажиллана.

Бид юу хийдэг вэ?

Хүүхдэд зориулсан сургалт

Гүрэн Академи нь шинэ үеийнхнийг итгэл, ур чадвараар цэнэглэж, ирээдүйг өөрчлөх нөлөөлөгч манлайлагчид болоход чиглүүлдэг. Бид суралцагсдад өөрсдийгөө эрт үедээ танин мэдэж, дотоод хүч, жинхэнэ мөн чанараа олж нээн, ашиглахад тусалдаг билээ.

Цааш унших...

Насанд хүрэгчдэд зориулсан сургалт

Дэлхийн хэмжээний нэр хүндтэй боловсролын байгууллагуудын хөтөлбөрт суурилсан мэдлэгээр дамжуулан ур чадваруудаа хөгжүүлэхэд тань тохирсон газар бол Гүрэн Академи байх болно. Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менторуудтайгаа хамт Таны тасралтгүй суралцах аялалд хамт гарах болно.

Цааш унших...

Тоон үзүүлэлтүүд

60,000

Сурагчид

30,000

Насанд хүрэгчид

10,000

Багш

300

ЖДБ эрхлэгчид

Хамтрагчид

Харилцагчид