8-12 насны хүүхдүүд гадаад хэлийг хамгийн хурдан сурдаг

05/10/2023

Хүүхэд санаачилгаараа гадаад хэлийг хамгийн идэвхтэй-хурдтай сурах насыг 8-12 гэж Education First /EF / олон улсын боловсролын байгууллага тодорхойлсон байдаг.

Зургаа ба 10 настай хүүхдүүдийн хичээлийн цаг зарцуулалтыг харьцуулахад, бага ангийнхаа сүүл үеэс хүүхэд цагаа илүү санаачилгатайгаар зарцуулж эхэлж байгаа нь ажиглагддаг байна. Тиймээс өнөөгийн Англи хэлний мэдлэг эзэмшсэн иргэдээрээ тэргүүлдэг Нидерланд 1984 онд болон Дани улс 2000 онд Англи хэл заах насыг 10-12 гэж тогтоож байжээ. Харин өндөр хөгжилтэй мөртлөө Англи хэлний түвшингээр гайхмаар хойно буюу 80 дугаарт жагсаж буй Японы хувьд Англи хэлний заах аргазүйг япон хэлний онцлог болон хэт өөр байдлыг харгалзан тохируулах шаардлагатай холбодог.

EF нь гадаад хэлний сургалтаар мэргэшиж ажиллаад 58 жил болж буй бөгөөд жил бүр улсуудын Англи хэлний түвшинг жагсааж, хөгжлийн үзүүлэлтүүдтэй нь уяж харуулдаг билээ. Өдгөө 2.5 тэрбум хүн Англи хэлээр ярьж байгаа ба тасралтгүй нэмэгдсээр байна. 2022 оны жагсаалтад хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Сингапурыг эс тооцвол Европын өндөр хөгжилтэй орнууд эхний 10 орныг эзэлжээ. Энэ эрэмбэ сүүлийн 20 шахам жилд төдийлөн өөрчлөгдөөгүй билээ. Харин Монгол улс 111 орноос 72 дугаарт жагссан байна. Энэ нь 2020 оны үетэй харьцуулбал зургаан байраар урагшилсан үзүүлэлт юм.

Яг одоо Гүрэн Академи нь Монгол орон даяар Astrid хэмээх хиймэл оюунд суурилсан Англи хэлний ярианы чадвар хөгжүүлдэг апликейшнийг орон даяар үнэгүй ашиглуулж байгаа. Ашиглаад эхэлсэн хүүхдүүдийн оролцоог харахад Англи хэл суралцаж эхэлсэн 5-6 дугаар ангийн хүүхдүүд илүү идэвхтэй байгаа бол төгсөх анги руу дөхөх тусам хүүхдүүдийн идэвх буурч байгаа нь ажиглагдаж байна.

Сүүлийн хоёр жилд гарсан хамгийн том өөрчлөлт бол боловсролын дижиталчлал бөгөөд алсын зайнаас суралцах боломжууд нэмэгдсэн.

 

AI-д суурилсан боловсролын цахим талбарууд нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад танигдахааргүй өөрчлөгдөж, хувь хүний онцлогт тохирсон агуулга хэлбэрийг санал болгож, анхаарал тогтоолтыг нэмэгдүүлж чадаж байна. Дата өгөгдөлд суурилж хиймэл оюун нь оролцооны түвшинг барих, нэмэгдүүлэх цаашлаад асуудалд тохирсон даалгавруудыг ойртуулж чадаж байгаа. Цаашлаад суралцагч хичээлээс уйдаж, хаширлаж хаяхаас өмнө багш, көүч оноох эсэхийг шийдэж шийдвэр гаргалтуудыг оновчтой болгоход зан төлвийн шинжилгээ хийж байгаа билээ.

Сүүлийн хоёр жилд гарсан хамгийн том өөрчлөлт бол боловсролын дижиталчлал бөгөөд алсын зайнаас суралцах боломжууд нэмэгдсэн нь юм. Ямар ч байршилд бага зардлаар сурах боломжийг бий болгосон цахим талбарууд нь чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол үүрэг цаашид гүйцэтгэх нь тодорхой болсныг EF шинэ тайландаа онцолжээ. Ялангуяа сургуульдаа Англи хэлний мэдлэг тааруу эзэмшсэн насанд хүрэгчид бие даан хурдтайгаар мэдлэгээ сайжруулах боломжтой болоод байна.

Цар тахлаас үүдэн нэмэгдсэн алсаас ажиллах боломжуудыг Англи хэлний чадвар өндөртэй хүмүүс илүү сайн ашиглаж, байршил компани зэргээ хүссэнээрээ сонгож байна. Өөрөөр хэлбэл, алсаас ажиллахыг зөвшөөрдөг компаниуд илүү чадвартай мэргэжилтнүүдийг авах боломж бүрдсэн бол нөгөө талаас ажилтнууд алсаас ажиллах учир өөрийн амьдарч буй орчноо сайжруулах цаашлаад улсаа хүртэл сонгон нүүх боломжийг эдэлж буй билээ.

Өдгөө сургуулиуд дан багшийн зааварчилгаагаар бус багш ба технологийг хослуулах замаар сургалтыг илүү анхаарал барихуйц сонирхолтой болгох шаардлагад тулаад байна. Мөн шинэ үеийнхэн тодорхой хэмжээнд суралцах явцаа өөрөө чиглүүлэх эрх мэдлийг хүсэмжилж буй учир боловсролын платформуудаар дамжуулж биеэ даан хийх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж EF үзжээ.

Гүрэн академи нь дэлхийн шилдэг сургалтын платформ Astrid дээр ОКСФОРДЫН ХӨТӨЛБӨРӨӨР бие даан байгаа газраасаа суралцах боломжийг орон даяарх Ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдэд олгож байна.