Бидний тухай

Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ

Бид чанартай боловсрол эзэмших боломжийг нийгэм, эдийн засгийн байр суурь, нөхцлүүдээр хязгаарлагдах ёсгүй гэдэгт итгэдэг учраас боловсролыг тэгш хүртээмжтэй болгоход эрхэм зорилгоо чиглүүлдэг. Боловсрол ба тасралтгүй суралцах дадал бол аливаа улс тогтвортой хурдацтай хөгжих цусан хангамж билээ.

Энэ хүрээнд бид магадлан итгэмжлэгдсэн олон улсын сургуулиудтай хамтран цаг үеэ угтсан агуулга хэлбэр бүхий хөтөлбөрүүдээр богино хугацааны үр дүн өндөр сургалтууд зохион байгуулдагаараа бахархдаг. Бид зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдлэн хамгаалахад онцгой ач холбогдол өгдөг. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд зохиогчийн эрх олгогдсоны дагуу олон улсын агуулга хөтөлбөрүүдийг Монголдоо Та бүхэнд хүргэн ажиллаж байна Хурдацтай өөрчлөгдөж буй сурагцагсдын зан төлвөөс үүдэн хувьсан шинэчлэгдэж буй заах арга зүйг бид боловсролын агуулгын хөгжилтэй адилтган ач холбогдол өгдөг.  Энэ хүрээнд бид тогтмол олон улсын туршлагыг судлан суралцдаг. Манай сургалтууд нь хүүхдүүд болон насанд хүрэгчдийн сурах явц ба цаашдын амжилтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлдгийг бид суралцагсад дунд явуулсан судалгаанаас харж байна. 

Бидэнтэй хамтран ажилладаг түншүүд болон суралцагсдадаа бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладагт талархал илэрхийилье. Мөн цаашид үргэлжлүүлэн Гүрэн Академитай хамт тасралтгүй суралцагч байхыг уриалж байна.  

Он цагийн хэлхээс

  • 2015

    Үүсгэн байгуулагдав.

  • 2016

    Harvard Business Publishing-тай хамтран ажиллаж эхлэв.

  • 2017

    Harvard Business School Online - тай хамтран ажиллаж эхлэв.

  • 2018

    EtonX College - тай хамтран ажиллаж эхлэв.

 

  • 2019

    Global Growth Institute - тай хамтран ажиллаж эхлэв.

  • 2020

    Stanford Pre-Collegiate - тай хамтран ажиллаж эхлэв.

  • 2021

    “World Class Manager” хөтөлбөрийн хүрээнд 10,000 хүн амжилттай сургалаа.

  • 2022

    Gurun Innovation School үүсгэн байгуулагдав.

Манай хамт олон

Б.Даваасүрэн

Гүрэн Академийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал

Вейн Кларк

Дэлхийн Түвшний Менежер хөтөлбөрийн зөвлөх, Глобал грөүф институтийн үүсгэн байгуулагч

Б.Энхцэцэг

Олон нийттэй харилцах зөвлөх

Рик Соммар

Өсвөр насны хүүхдийн боловсролын зөвлөх, (Stanford Pre-College Summer Institutes-ийг хамтран үүсгэн байгуулагч)

С.Жамбалдорж

Үйл ажиллагаа хариуцсан захирал

С.Мандухай

Англи хэлний хөтөлбөрийн зөвлөх, албан ёсны TEFL бизнесийн англи хэлний сертификаттай багш