Суралцагчдын гүйцэтгэлийг сайжруулах нь

06/16/2025

Гүйцэтгэл, тухайлбал цагийн менежмент, төлөвлөлт болон идэвхтэй сонсох зэрэг чадваруудад суралцаж амжаагүй сурагчдад зориулсан аргууд

Гүйцэтгэл нь хүний анхаарал төвлөрүүлэх, төлөвлөх, зохион байгуулах, хянах зэрэг оюуны болон нийгмийн чадварыг удирдах мэдрэлийн үйл ажиллагаа юм. 

Хүүхдүүд энэ чадвартай байгалиасаа төрдөггүй ч хөгжүүлэх боломжтой. Зарим сурагчид үе тэнгийнхнээсээ хоцрогдолтой байдаг бөгөөд анги танхимд үзүүлэх нэмэлт дэмжлэг нь тэдний гүйцэтгэлийг сайжруулахад тустай.

Сургалтын дэмжлэг үзүүлэх

Сургалтын дэмжлэг үзүүлэхийн тулд сурагчийн дутагдлыг ойлгох нь чухал. Хэрэв сурагч мэдлээлэл багатай бол даалгаврыг хэрхэн хийхээ мэдэхгүй байдаг. Жишээлбэл, хэрэв сурагчид бусад хүн ярьж байх үед өөрийн ярих хүслээ хянах чадвар дутмаг байвал “идэвхтэй сонсох” зан үйлийг заавал тодорхой зааж сургах хэрэгтэй. Үүний тулд идэвхтэй сонсож буй байдал ямар байдлаар илэрдэг жишээг харуулах хэрэгтэй. Багш нар мөн идэвхтэй сонсох үед сурагчид хэрхэн харагдаж, сонсогдож байдаг талаар зурагт хуудас эсвэл хүснэгт гаргаж болох юм.

Зарим сурагчид даалгаврыг гүйцэтгэхийн тулд юу хийх хэрэгтэйг мэддэг ч түүнийг хэзээ, яаж ашиглахаа мэдэхэд хүндрэлтэй байдаг. Ийм төрлийн дутагдалтай сурагчид багш тухайн сурагч даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх материалыг бүрдүүлсэн эсэхийг баталгаажуулах нь зүйтэй. Багш шаардлагатай материалуудын шалгах хуудсыг өгч болно. Харин насанд хүрсэн буюу ахлах ангийн сурагчдад багш өөрсдөөр нь уг жагсаалтыг гаргуулж, дараа нь тухайн материалыг цуглуулах даалгавар өгөх боломжтой. 

Мета танин мэдэхүй 

Гүйцэтгэх үйл ажиллагааны дутагдлыг арилгах өөр нэг үр дүнтэй арга бол метатанин мэдлэгт (metacognitive) суурилсан хэллэг ашиглах явдал юм. Жишээлбэл, нас бага сурагчийн хувьд тулгарч буй бэрхшээлийг хэлж өгч ойлгуулах нь тустай байж болно. “Чи харандаагаа авчраагүй байна. Энэ даалгаврыг гүйцэтгэхийн тулд чамд харандаа хэрэгтэй. Анги дотор хаанаас харандаа олж болох вэ?” гэж асуух нь сурагчийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлдэг.

Сурагчдад анги дотор өөртөө тавьж болох асуулт эсвэл хийх алхмуудыг харагдахаар байрлуулах нь тухайн чадварыг бие даан эзэмшихэд тус болдог. Мөн сурагчид зааврыг хосоороо нэг нэгэндээ давтан хэлж, дараа нь нэг сурагч ангид нийтэд нь давтан хэлэх боломжтой. Энэ арга нь нэг минутаас бага хугацаа шаарддаг ч сонсголын ойлголт болон давталтыг нэмэгдүүлж, тухайн хэрэгцээтэй сурагчдад илүү цаг олгох ач холбогдолтой.

Цагийн менежмент:
Хуваарь гаргаж сурах нь сурагчдад цагаа зөв зарцуулахад тусалдаг. Өдрийн хуваарь сурагчдыг дараагийн үйл ажиллагаанд бэлтгэдэг бол, үйл ажиллагааны хуваарь нь урт хугацааг хэсгүүдэд хувааж, ямар ажил хэзээ хийхээ төлөвлөхөд хялбар болгоно. Календарь ашиглан тус бүрийн зорилтыг хугацаанд нь гүйцэтгэх төлөвлөгөө гаргаж сурна.

Урт хугацаатай даалгаврууд гүйцэтгэх үйл ажиллагааны бэрхшээлтэй сурагчдад хэцүү байх нь элбэг. Үүнийг шийдвэрлэх нэг арга бол тухайн сурагчдад томоохон даалгавруудыг хэрхэн төлөвлөх, жижиг хэсгүүдэд хуваахыг шууд зааж өгөх явдал юм. Даалгаврыг хэсэгчлэн задалсны дараа хуанли дээр тухайн жижиг даалгавруудыг дуусгах хугацааг тодорхойлж, жижиг зорилтуудыг (зорилтот хугацаатайгаар) тэмдэглэнэ. Энэ нь сурагчдад ажлаа үе шаттайгаар зохион байгуулж, амжилттай гүйцэтгэхэд тус болдог 

Хөгжих Боломж

Гүйцэтгэл бүрэн хөгжихөд хугацаа шаардагддаг бөгөөд хүүхдүүдэд энэ хөгжил нь хүүхэд бүрт өөр өөр хурдаар явагддаг.  Хүний тархины духны хэсэг нь бага насны хүүхдүүд болон өсвөр насныханд байнга өсч, өөрчлөгддөг. Хүний тархи нь уян хатан бүтэцтэй, асар их суралцах чадвартай учир гүйцэтгэх үйл ажиллагааны дутагдалтай сурагчдын хувьд анги танхимд хэрэгжүүлж болох стратеги болон дэмжлэгээр дамжуулан энэ чадварыг сайжруулах бүрэн боломжтой юм.

https://www.edutopia.org/article/helping-students-develop-executive-function-skills