Таны сурагч дэлхий хавтгай гэж итгэж байна уу?
06/30/2025Шинжлэх ухааныг үгүйсгэх үзэлд багш нар хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ?

Шинжлэх ухааныг үгүйсгэх үзэл: Багш нарын оролцоо ба шийдэл
Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааныг үгүйсгэх үзэл түгээмэл болж, хувь хүний эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдал, дэлхийн хүрээлэн буй орчны амьдралд аюул занал учруулах хэмжээнд хүрээд байна. Боловсролын салбарынхан багш нар энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэдгийг мэддэг. Тэд дараагийн үеийн эрдэмтдийг бэлтгээд зогсохгүй, шинжлэх ухаанд хүндэтгэлтэй хандах хандлагыг төлөвшүүлж, оюутан сурагчдын ирээдүйн мэргэжил хамаарахгүйгээр шинжлэх ухааны мэдлэгийг ойлгох, үнэлэх суурийг тавьж чадна.
Шинжлэх ухаан орчин үеийн аливаа асуудлыг шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадна. Гэхдээ энэ нь олон нийт шинжлэх ухааны мэдлэгийг ойлгож, түүнд итгэх үед л бүрэн үр дүнтэй болж чадна.
"Шинжлэх ухааныг үгүйсгэх нь: Яагаад ийм бодол төрдөг вэ, бид юу хийж чадах вэ?"
Бид энэ асуудлыг шийдэх аргуудыг өргөн хүрээнд санал болгосон бөгөөд дараах зөвлөмжүүд нь ангид сурагчидтайгаа ажиллах багш нарт зориулсан 10 зөвлөмж юм:
Багш нарт зориулсан шинжлэх ухааныг үгүйсгэх үзлийг даван туулах 10 зөвлөмж
- Сурагчдаа шинжлэх ухааныг үнэлж сурга.
Шинжлэх ухаан бол байгаль ертөнцийг ойлгоход чиглэсэн системтэй, найдвартай арга гэдгийг ойлгуул. Үүний хүч нь олон судалгааны үр дүнг нэгтгэн, хамтын итгэлцлээр бүрэлдэх эрдэм шинжилгээнд оршдог.
2.Шинжлэх ухаанч хандлагыг төлөвшүүл.
Шинжлэх ухааны сэтгэлгээний гол цөм нь шинэ нотолгоонд нээлттэй байх, хэрэгтэй бол өөрийн байр сууриа өөрчлөх чадвар оршино. Энэ бол бүх салбарт чухалд тооцогдох шүүмжит сэтгэлгээний суурь юм.
3.Эрдэмтэд юу мэддэг төдийгүй хэрхэн мэддэгийг заа.
Зарим шинжлэх ухаан туршилтаар бус ажиглалтаар нотолгоо гаргадаг (жишээ нь: одон орон судлал). Салбар бүрийн судалгааны аргыг танилцуулж, өргөн ойлголт өг.
4.Шинжлэх ухааны талаархи ташаа ойлголтыг зас.
“100% баттай биш бол итгэж болохгүй” гэх мэт ташаа ойлголт түгээмэл. Жишээ нь: Уур амьсгалын өөрчлөлтөд хүний нөлөө байгаа гэдэгтэй 98% эрдэмтэд санал нийлдэг ч нийт иргэдийн зөвхөн 57% л хүлээн зөвшөөрдөг.
5.Сэтгэл хөдлөл нь суралцах үйл явцын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөр.
Сурагчид зарим үед уурлаж, гуниглаж, санаа зовж болзошгүй (жишээ нь: Плутон гариг хасагдсан гэх мэт). Эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч, удирдахад нь тусал.
6.Интернэтийн шинжлэх ухааны мэдээлэлийг таньж сурахад нь тусал.
Олон сурагч интернетээр мэдээлэл хайдаг ч таних чадваргүй байдаг. Мэдээллийн бичиг үсгийн чадвар, алгоритмын ойлголт-ыг хөгжүүл. Ихэнх сурагч хайлтын эхний үр дүнг үнэн зөв гэж боддог.
7.Шинжлэх ухааныг үгүйсгэх үзэл юунаас үүдэлтэйг тархины үйл ажиллагааны талаарх ойлголтоор дамжуулан тайлбарла.
Жишээ нь: баталгаажуулах хазайлт (confirmation bias) — өөрийн итгэл үнэмшлийг баталгаажуулах мэдээлэл хайх хандлага.
8.Ямар мэдлэг, мэргэжилтэн, эх сурвалжид итгэхээ шийдэхэд тусал.
Шинжлэх ухааны зарим асуудал бидний ойлголтоос хэтэрдэг тул итгэж болох мэргэжилтэн, эх сурвалжийг ялгаж салгаж сурахад нь багшийн тусламж чухал.
9.Эрүүл шүүмжит сэтгэлгээг төлөвшүүл.
Энэ нь эсэргүүцэл биш, харин шинжлэх ухааны үйл явцын нэг хэсэг юм. Clickbait гарчиг, ганц судалгаанд хэт итгэх, сонирхолын зөрчилтэй санхүүжүүлсэн мэдээлэлд болгоомжтой хандахад сурга.
10.Өөрийн урт хугацааны нөлөөллөө ухамсарла.
Шинжлэх ухаанч сэтгэлгээ зөвхөн эрдэмтэн болох хүмүүст хэрэгтэй биш. Хэн ч байсан нотолгоонд суурилсан сэтгэлгээг эзэмшсэнээр эрүүл мэнд, амьдралын чухал шийдвэрүүдийг зөв гаргах чадвартай иргэн болж чадна.
https://www.gse.harvard.edu/ideas/ed-magazine/22/01/so-your-student-believes-earth-flat