Стэнфордын Их Сургуулийн Коллежид бэлтгэх олон улсын институттай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2019 оны 2 сарын 6 буюу шинийн хоёрны өдөр Пало Алто хотноо “Гүрэн” дээд сургуулийн дэргэдэх “Гүрэн” академи дэлхийн шилдэг
арван их сургуулийн нэг Стэнфордын Их Сургуулийн Коллежид бэлтгэх олон улсын институттай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Гүрэн академиас жил бүр ахлах ангийн 10-20 шилдэг сурагчдыг сонгон шалгаруулж тус их сургуулийн
коллежийн хөтөлбөрөөр АНУ-д 2 долоо хоногийн турш хичээллэх боломж нээгдэж байна.