ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД
ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн дарга Жафер Хаснайн (АНУ)
Ноён Хаснайн нь Alliance Bernstein, Merrill Lynch, Citigroup, Goldman Sachs зэрэг томоохон компаниудад Баялгийн сан, улсын болон хувийн тэтгэврийн сангууд, хамтын сан болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн олон тэрбум долларын багцын гүйцэтгэлийг шууд хариуцсан институцийн багц менежер,шинжээч, стратегичээр 25 гаруй жил ажилласан туршлагатай.
Ноён Хаснайн олон улсад бодит болон санхүүгийн хөрөнгийн удирдлагыг янз бүрийн стратегиар амжилттай удирдаж ирсэн. Тэрээр ашигтай, шинэлэг, нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн компаниудыг байгуулан, бойжуулахаас гадна хөрөнгө оруулалтын стратегийн талаар ойлголтыг компаниудыг бий болгон, өсөж буй компаниудад практик хэрэгжилтийн тал дээр зөвлөж, чиглүүлдэг. Тэрээр эрчим хүч, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт салбар бүрийн компаниудад хөрөнгө оруулалтын удирдах албан тушаал хашиж, сэргээгдэх эрчим хүч, холбогдох эрчим хүчний үйлчилгээ, хог хаягдлын менежментийн чиглэлээр, тэр дундаа нар, салхи, хаягдал эрчим хүч, сүлжээний дэд бүтцэд, өргөн хэрэглээний цахилгаан станц ба эрчим хүч үйлдвэрлэлээр дагнан ажиллаж байна.
Ноён Хаснайн нь Браун Их Сургуульд Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр Шинжлэх Ухааны бакалврын зэрэг, Английн Кембрижийн их сургуулийн санхүүгийн чиглэлээр суралцан Философийн магистрын зэрэг тус хүртсэн. Кембрижийн Коммон Эулт Траст тэтгэлэгт шалгаран, Стэнфордын их сургуулийн Бизнесийн сургуульд эдийн засгийн шинжилгээ ба эрчим хүчний загварчлал сэдвээр димпом бичиж, докторын зэрэг хамгаалсан.
Ноён Хаснайн Чикаго дахь Девон банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн бөгөөд АНУ дахь Ази-Америкчуудын нийгэм зэрэг олон нийгмийн бүлгийн эрх ашгийг хамгаалахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Түүнчлэн, Ази гаралтай иргэдийн улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилготой Ази Америкчуудын эрх ашгийг хамгаалах байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр мөн Иллинойс мужийн амбан захирагчийн зөвлөлд томилогдсон, ажиллаж байв.
ТУЗ-ийн гишүүн, хуулийн зөвлөх Хуан Алварез Эрнандез (Испани)
Испаний Комплунтенси их сургуулийг 2009 онд бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй, Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуулийг банк, санхүгийн магистын зэрэгтэй төгссөн. Нью Йоркийн Их Сургуулийн Stern Business School-н гүйцэтгэх удирдлага зориулсан санхүүгийн хөтөлбөрийг дүүргэсэн. Ажлын гараагаа Испаний PROAL S.L. компанид үл хөдлөхийн хуульчаар эхлүүлж, Люксембургийн State Street Bank-д хөрөнгө оруулалтын сангийн хуульчаар 2013 оны 4 сар хүртэл ажиллаж байсан. Тэрбээр MAPLESFS компанид хөрөнгө оруулалтын сангийн хуульчаар ажиллаж байгаад 2015 оноос 2017 он хүртэл Люксембургийн Deutsche bank-нд хуулийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2019 оноос өнөөдрийг хүртэл Швейцарь төвтэй 1875 хөрөнгийн менежментийн компанид эрсдэл хариуцсан захирлаас эхлэн үйл ажиллагаа хариуцсан захирал болон ажиллаж байна. Мадридын хуульчийн лицензтэй. Иргэний болон компаний хуулиар мэргэшсэн. Испани, Англи, Франц, Итали хэлтэй
ТУЗ-ийн гишүүн, санхүүгийн зөвлөх Мөнхбат
2006 онд Польш Улсын Варшавын Их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2010 онд АНУ-ын DePaul Univeristy-г санхүүгийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж бизнесийн удирдлага, санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Хөрөнгө оруулалтын чиглэлээр АНУ-ын JP Morgan Chase банкнаас ажлын гараагаа эхлэж, банк санхүүгийн салбарт Голом капитал ХХК зохицуулалттай аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилттэй МонЦемент төслийн ТЭЗҮ боловсруулахаас эхлэн FIDIC-ийн стандартын дагуу олон улсын FEED, EPC, TA гэрээг олон улсын компаниудтай байгуулж төслийг богино хугацаанд ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн. Эрдэнэс Тавантолгой ХК, Улаанбаатар БҮК ХК зэрэг уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн компаниудад санхүүгийн зөвлөхөөр ажилласан ба Нэст эдукэйшн ХХК, Фанднэт ХХК зэрэг гарааны бизнест хөрөнгө оруулалт хийсэн туршлагатай. 2021-2024 оны 7 сар хүртэл DBM asset management компаний захирлаар ажиллаж байсан. Польш, Англи хэлтэй.
ТУЗ-ийн гишүүн, Рой Онг (Сингапур)
Сингапурын Үндэсний Их Сургуулийг хуулийн бакалавр, 2005 онд Сиднейн Их Сургуулийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүүгээр магистр хамгаалсан бөгөөд ажлын гараагаа Clifford Chance, White and Case зэрэг компаниудад эхлүүлэн ANZ банк болон Seiko Epson компаниудад ахлах хуулийн зөвлөхөөр Сингапур, Ойрхи Дорнод болон Саудын Араб зэрэг орнуудад ажиллаж байсан туршлагатай. K&K Counsel, McCarthy Denning (MD), ArrowGates, Crowe Singapore зэрэг байгууллагуудын захирлаар ажиллаж байгаад 2019 оноос ArrowDynamic Ventures ккомпаний захирлаар ажиллаж байна. Мэргэшсэн гэр бүлийн оффисын зөвлөх (Family Office), Хуулийн болон татварын зөвлөгөө өгөх, өндөр орлоготой иргэдэд үйлчлэх, хувийн хөрөнгө оруулалт (private equity), компанид бүтэц хийх болон pre-IPO зэрэг зөвлөгөө өгдөг.
ТУЗ-ийн гишүүн, Гүрэн Инновацын Сургуулийн гүйцэтгэх захирал Б.Даваасүрэн
2007 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг бизнесийн удирдлагын баклавр, 2010 онд АНУ-ын Вилланова Их Сургуулийн төслийн менежментээр магистрын зэрэг хамгаалж Харвардын Бизнесийн сургууль, Харвардын Боловсролын сургуульд тус тус мэргэжил дээшлүүлсэн. Английн Лэнд Ровер компанид борлуулалт хариуцан ажлын гараагаа эхэлж байсан. Төслийн менежментийн чиглэлээр Энержи Ресурус компаний хэрэгжүүлсэн Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг эхнээс нь дуустал ажилласан, Азийн хөгжлийн банк болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хамтран хэрэгжүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо үйлчилгээг сайжруулах төслийн захирал, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүийн үйлчилгээг сайжруулах төслийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Гүрэн Академийг 2020 онд үүсгэн байгуулж, Улсын ЕБС-ын багш захиралруу чиглэсэн төсөл хөтөлбөр, тэргүүлэгч татвар төлөгч байгууллагуудруу чиглэсэн сургалт, орон даяар сурагчдын Англи хэлний түвшинг сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлж одоогоор 100,000 гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд хүрч ажилласан туршлагатай.